С.Цэнгүүн: Эрчим хүчний сайд худлаа яриад байж болж байгаа юм уу?

0
tseng

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний реформын асуудлаар мэдээлэл хийлээ.

С.Цэнгүүн

“Зургаадугаар сарын 23-нд өргөн барьж, өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-нд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж буй энэхүү төсөл нь шат дараалал алгассаж ийнхүү байнгын хороонд ирсэн.  Гурван зүйл ангиар 30 шинэ заалтыг энэхүү хуулийн төсөл дээр оруулж ирж байгаа. Эрчим хүчний тухай хуульд орж ирсэн заалтуудыг ерөнхийд нь танилцуулбал Эрчим хүчний төсөл хэмээх шинэ нэршил гарч ирж байгаа.

Энэ нь нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх төслийг хэлнэ гэсэн байгаа.

Үүнд сэргээгдэх эрчим хүчний талаар дурдаагүй. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэх зүйлийг оруулж ирсэн. Энгийнээр хэлбэл төр, хувийн хэвшлийн тухай хуулиас гадуур шинээр эрчим хүчний тухай төслүүдийг тухайлчилж авч үздэг болох аюултай. 

Б.Чойжилсүрэн сайд сарын өмнө бүх тусгай зөвшөөрлүүдийг олгоод явж байгаа гэж чуулганы үеэр ярьж байсан. Гэтэл одоо маш том өөрчлөлт Эрчим хүчний тухай хуульд оруулж ирж байгаа нь зарчимгүй үйлдэл. Чуулганы танхимд Эрчим хүчний сайд худлаа яриад байж болж байгаа юм уу гэж асуумаар байна” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *