Б.Бат-Эрдэнэ гишүүний санаачилгаар БНСУ-д төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчилж байна

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнийн санаачилгаар хүүхдийн төрөлхийн зүрхний гажиг, эмгэг, судлалын
чиглэлээр БНСУ-ын Хэвон эмнэлгийн сангийн Сэжун сантай 2024 оны 7 сарын 22-нд хамтын
ажиллагааны гэрээ байгуулжээ.
Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд Хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгаас Төрөлхийн
зүрхний гажиг, эмгэгтэй нийт 10 хүүхдийн материалыг тус эмнэлэг рүү илгээжээ. Улмаар хоёр настай
М охинд эхний хагалгаагаа амжилттай хийсэн байна.