Дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр “Mongolia Fashion Gala Awards”-д оролцоно

Тив Дэлхийн хамгийн том загварын компанийн менежер Монголд буулаа.
Загварын салбарын Холливүүд гэгддэг олон алдартнуудыг эгнээндээ нэгтгэсэн компани юм. Товчхондоо бидний сайн мэдэх Cindy Crawford & Kendall Jenner гэх алдартнуудын менежментийн компани. Үүнээс гадна 5,000 гаруй алдартнууд эгнээнд нь байдаг аж.

Тус копмани нь 1972 онд байгуулагдаж байсан бөгөөд Монгол улстай хамтран ажиллахаар Models Management World-той хоёр жилийн өмнө гэрээ байгуулж байжээ.
Elite Model World-оос зохион байгуулдаг Elite Model Look тэмцээнээ Монголд зохион байгуулах бөгөөд Монголыг төлөөлөх шинэ нүүр царайг тодруулах юм байна.

Дашрамд дурдахад маргааш буюу 7-р сарын 8-ны үдэш Монголд анх удаа “Mongolia Fashion Gala Awards” дээд зэрэглэлийн улаан хивсний ёслол Богд хааны ордон музeйд болох бөгөөд загварын салбарын дэлхийн шилдэг мeнeжeр энэхүү үйл ажиллагаанд оролцоно.