“Монголын Эдийн засгийн форум-2025”: Монгол Улс хөрөнгө оруулагчидтай урт хугацааны түншлэлээ бэхжүүлэхийг зорьж байна

blobid1751962561417-686cd3d29c527

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FnewswireMGL%2Fvideos%2F1060915518988421%2F&show_text=false&width=560&t=0

МЭЗФ-ын үдээс өмнөх салбар хуралдаануудын талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл өглөө. 

Өнөөдөр Төрийн ордноо зохион байгуулж  буй “Монголын Эдийн Засгийн форум 2025” чуулга уулзалт ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ИТГЭЛИЙГ ДААХ НЬ  сэдэвт  үндсэн  хэлэлцүүлгээр эхлэв. Энэ хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, “Маргаашийн төлөө хамтдаа” уриатайгаар Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлж хариуцлагатай, тогтвортой, харилцан ашигтай үр дүнд суурилсан хөрөнгө оруулагчидтай урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхийг зорьж байгааг онцоллоо. Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн он жилүүдэд үүссэн эдийн засгийн тогтворгүй байдал болон хөрөнгө оруулагчдын болгоомжлол зэргээс авсан сургамжийг эргэн харахын сацуу эдгээр туршлага нь Засгийн газар бүхэлдээ эдийн засгийн засаглал, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогод чиглэсэн, илүү харилцан уялдаатай ажиллах шаардлагатайг дурдав.

Дэлхийн эдийн засгийн  томоохон өөрчлөлтийн энэ үед  хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх нь улс орнуудын хувьд чухал асуудал хэвээр байна. Энэхүү өөрчлөгдөж буй  эдийн засаг,  хөрөнгө оруулалтын орчин нь хөгжиж буй орнуудад сорилт болоод боломжийг авчирч байна. Монгол Улсын хувьд өөрийн давуу талыг итгэл даахуйц, ирээдүй рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын орчинтой улс гэсэн байр сууриа тодорхой илэрхийлэх нь чухал. Шинэ хөрөнгө оруулалт татах, шаардлагатай нөхцөлд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, одоогийн хөрөнгө оруулагчдын оролцоог хадгалах нь үүний салшгүй нэг хэсэг юм. Одоо хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд бодлогын урьдчилан таамаглах боломжийг сайжруулах, институцийн чадавхыг бэхжүүлэх, тууштай, ил тод хэрэгжилтээр хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Эдгээр зорилтуудыг Засгийн газрын бүх шатны байгууллагын харилцан уялдаанд тулгуурласан, оролцогч талуудтай тогтвортой харилцааг хангах “нэг цонхны бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж  байгаа билээ.
Энэхүү хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь бодлогын урьдчилан таамаглах боломж, эрх зүйн тодорхой байдал, институцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын тууштай байр суурийг олон нийтэд хүргэх явдал төдийгүй дэлхийн өнөөгийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд чухал хүлээлттэй сэдвийн нэг байлаа.
“Маргаашийн төлөө хамтдаа” уриатайгаар зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн форум 2025–ын үндсэн сэдвийн хүрээнд явагдаж буй  энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын стратеги нь зөвхөн хөрөнгө татахад чиглэгдээгүй, харин урт хугацааны бөгөөд харилцан итгэлцэлд суурилсан түншлэлийг төлөвшүүлэхэд төвлөрч байгааг онцлон харуулав.

Энэ хэлэлцүүлгийн талаар Модератор Маик Валерио (Олон улсын сурвалжлагч, CNN) “Fireside Chat  буюу ил тод, нээлтэй хэлэлцүүлэг нь Монгол Улс тогтвортой, ил тод, урьдчилан таамаглах боломжтой бодлогын орчинг бүрдүүлэхэд тууштай хүчин чармайлт гаргаж буйг дахин нотолж, урт хугацааны хөрөнгө оруулалтын түншлэлийн суурийг бэхжүүлэхээр Монгол Улсын  Ерөнхий сайд энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд эдийн засгийн засаглал, институцийн шинэчлэл, хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааны чиглэлээр Засгийн газрын тэргүүлэх зорилтуудыг илэн далангүй, ирээдүйг харсан байдлаар хуваалцлаа“ хэмээн  байр сууриа илэрхийлэв.

Эа сурвалж: Newswire.mn

About Author