Б.МӨНХБААТАР: 24 МЕГА ТӨСЛИЙГ АВЛИГААС АНГИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

514853349_743398061539317_3316913029004618008_n

Нэгдсэн төслийн удирдлагын газрын төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай нэгдсэн төслийн удирдлагын газар 24 мега төслийг нийслэлд хариуцан, зохион байгуулж байгаа. Манай нэгдсэн төслийн удирдлагын газарт дотроо шууд хариуцаж ажиллаж байгаа 7-8  төсөл бий.

Авлигатай тэмцэх газар, Нэгдсэн төслийн удирдлагын газрын зүгээс 24 мега төсөл яригдсанаас эхлээд хамтран ажиллаж байна. Хэдийгээр гадны зөвлөхүүд авч ажиллуулж байгаа боловч захиалагчийн хувьд бид шинэ талдаа байгаа. Тэгэхээр одоо байгаа энэ хууль дүрэм журамд хэрхэн нийцүүлэх вэ, худалдан авалт, сонгон шалгаруулалтад техникийн тодорхойлолт болон ажлын даалгавар боловсруулах бэлтгэл ажлыг яаж хангах вэ, барилга угсралтын ажлыг яаж явуулах вэ гээд одоогийн хүчин төгөлдөр даган мөрдөгдөж буй Автозамын тухай хууль, Барилгын тухай хууль, Эрчим хүчний тухай хуульд нийцүүлэх нь өөрөө их түвэгтэй байдалд байгаа.

Мега төслүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэх нь ч бэрхшээлтэй. Тиймээсэдгээр асуудлаарманай төслийн газарт хууль хяналтын байгууллагуудаас, ялангуяа Авлигатай тэмцэх газрын зүгээс авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэргээр оролцоо дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна.  Авлигатай тэмцэх газраас санаачилга гаргаж бидэнд дэмжлэг  үзүүлж байгаад баяртай байгаа. Цаашид мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн асуудлуудыг хугацааны хувьд, хөрөнгө оруулалтын хувьд, хүний нөөцийн хувьд зөв зохион байгуулах асуудлаар ч гэсэн Авлигатай тэмцэх газар зөвлөмж дэмжлэг үзүүлж ажиллана. Бас манай талаас 24 мега төслийн чиглэлээр үе шаттайгаар зөвлөмжүүд өгнө. Тэгэхээр энэ чиглэлүүдээр бид цаашдаа Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах болно.

Эх сурвалж: Өдрийн мэдээ

About Author