Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5км гүүрийн ажил хийж байна

08eba91ac302fb6c98457fa5c106ad04

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит IV хуралдаан болж байна. Хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэж байна. 

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Нийслэлд хэрэгжүүлж байгаа улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 5.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгааг танилцууллаа.

  Тухайлбал, Улаанбаатар хотод 83 байршилд авто зам шинээр барих, 1231 км авто замд арчлалт хийх, 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс 39 байршилд 81.7 км авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна 44 байршилд 99.1 км авто замыг засварлан шинэчлэхээс барилгын ажил хэрэгжиж байгаа 17, хэрэгжиж дууссан 27, төслийн хүрээнд хэрэгжүүлэх 2 төсөл, арга хэмжээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 12 байршилд 17 км авто замын борооны ус зайлуулах шугамын ажлыг хийх гэнэ. Өвлийн улиралд авто замд нүхэн эвдрэл үүсэхээс урьдчилан сэргийлж нийт 1231 км авто замын арчлалтын ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байгааг танилцууллаа.

About Author