Төрийн банк ногоон ирээдүйг өвлүүлэхийг уриаллаа

0

Төрийн банкны хамт олон эх дэлхийгээ хайрлаж, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэхийг уриалж Байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд байгууллага, олон нийтийг уриалах зорилгоор “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос хойш хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Байгаль орчны доройтол буюу дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, цөлжилт зэрэг нь Олон улсын төдийгүй манай улсын хувьд ч анхаарал хандуулах том асуудлуудын нэг болоод байна. Монгол орны 80 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Үүний 51 хувь нь байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй, 49 хувь нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан гэсэн судалгаа байдаг.

Монгол орны бүх сум сууринд салбартай Төрийн банк 500 гаруй салбар нэгжийн 4000 ажилтнаа оролцуулан 2018 оноос хойш хэрэгжүүлж буй “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяны хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 335 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэгт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэдэг юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар өрнөсөн цэвэрлэгээгээр Орон нутагт тухайн аймаг, сумын гол горхи, нийслэлд Туул, Сэлбэ голын сав газар зэрэг нийт 27,580 орчим га газрыг цэвэрлэж, 3600 гаруй тонн буюу ойролцоогоор 2000 гаруй машин хог хаягдлыг ачуулсан байна.

БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас 2022 онд Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Хатан Туул голоо хамгаалах үйлсэд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулж, төрийн болон төрийн бус байгууллагыг манлайлан, өөрсдийн оролцоогоор Хатан Туул голын сав газарт их цэвэрлэгээг хийж байгаад талархал илэрхийлж, Төрийн банкны хамт олонд “ТАЛАРХАЛ”-ыг гардуулж байсан юм.

Системийн нөлөө бүхий банкнуудаа манлайлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байсан Төрийн банк нь зөвхөн энэ цэвэрлэгээгээр тогтохгүй цаасгүй технологи болох “Гялсбанк” үйлчилгээ, байгальд ээлтэй Ногоон бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгодог билээ.


Байгальд ээлтэй Төрийн банк

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *