ТЦА: Өнөө өглөөнөөс Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн хөдөлгөөний эрчим ачаалал нэмэгдэж байна
Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас хүргэлээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг баруун аймгийн салдаг уулзвараас мэдээллийг шууд дамжуулан хүргэсэн юм.
ТЦА-наас мэдээлэхдээ “Өнөө өглөөний байдлаар Улаанбаатар хотоос гадагшилж байгаа хөдөлгөөний эрчим ачаалал их байна.
Цагдаагийн алба хаагчид уулзвар гарц болгон дээр зогсож ажил үүргээ гүйцэтгэж байна. Алба хаагчид өнөө өглөө 05:30 цагт уулзвар дээрээ байрлалаа эзэлсэн бөгөөд хөдөлгөөн зохицуулалтыг хийж байна.
Өнөөдөр Хүй долоон худагт хоёр насны морьд уралдана. Үүнтэй холбоотойгоор Хүй долоон худгийг зорьж байгаа иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг.
Баяр наадмын амралтын өдрүүд урд үргэлжлэх учраас орон нутгийг зорьж байгаа зорчигчдын хөдөлгөөн их байгаа.
Хүй долоон худгийн чиглэлд явж байгаа иргэдэд хэлэхэд Хүй долоон худгийн орох гарах гарцан дээр алба хаагчид зөвшөөрлийн дагуу оруулж байна. Тодорхой зөвшөөрөлтэй иргэд, жолооч нар өөрсдийн зөвшөөрлийн дагуух зогсоолдоо очиж байрлахыг хүсье.
Орон нутгийг зорьж байгаа иргэд хөдөлгөөний хурдаа тохируулж, хориглосон нөхцөлөөр гүйцэж төрүүлэх үйлдэл хийхгүй байхыг сануулж байна. Мөн хамгаалалтын бүсээ хэрэглэж яарахгүйгээр өдрийн цагаар зорчиж шөнийн цагаар амраад яваарай” гэж зөвлөв.