АЗАРГА: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүү магнайд хурдаллаа

0lyf4k_2L3A2408_x974

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан өнөөдөр боллоо.

Хурдан азарга насны уралдаанд энэ жил нийт 151 морь бүртгүүлснээс 106 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн юм.

Азарганы уралдаанд:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүү магнайд хурдаллаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Бат-Эрдэнийн ерөөл халзан азарга аман хүзүү

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагвын солонго хүрэн азарга

Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ч.Батжаргалын зээрэн чандмань азарга

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Тогтох хүрэн халзан азарга

Эх сурвалж:ikon.mn

About Author