ТООЦООЛУУР: Наадмаар идэх хуушуурынхаа илчлэгийг бодоорой
Баяр наадмын өдрүүдээр ихэвчлэн хэрэглэдэг хоол, хүнсний илчлэгийн хэмжээний тооцоолуурыг хүргэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэдээлснээр жишсэн дундаж хүний өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ 2,400 ккал байдаг аж. Иймд наадмын баярын өдрүүдээр хоол хүнсээ хэрхэн тохируулан хэрэглэхээ тооцохыг хүсвэл дараах тооцоолуурыг ашиглаарай.
Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд тостой хуушуур, хорхог идчихээд араас нь хүйтэн ундаа, ус уухгүй байхыг НЭМҮТ-ээс зөвлөв.
Учир нь:
Тостой хуушуур болон хорхог идчихээд араас нь хүйтэн ундаа, ус, хийжүүлсэн ундаа болон архи, айраг уувал нойр булчирхайг үрэвсүүлэх, архаг үрэвслийг сэдрээх эрсдэлийг бий болгодог.
Хуушуур, хорхог нь хүнд хоол. Нэг дор их идэх нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг тул шинэ ногооны салат, жимстэй хослуулан хэрэглэвэл шингэцэд сайнаар нөлөөлдөг.
Хүүхдүүд зайрмаг, ундаа, хорхог, хуушуур зэрэг олон төрлийн хүнсийг нэг дор хольж идсэнээс хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн сул байдаг учраас хоол хүнсийг нь тохируулж өгөх хэрэгтэй.
Архи, айраг зэрэг согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэснээс нойр булчирхайг цочроох эрсдэлтэй байдаг тул тохируулах нь зүйтэй.
Гарын ариун цэврийг сайн сахиж, ундны усыг буцалгаж хэрэглэвэл тохиромжтой.