Олон жилийн дунджаас 5-90 см давсан голууд

y2fzyd_MPA48344_x974

Долдугаар сарын 11-ний өдрийн байдлаар үертэй байгаа голуудын мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Олон жилийн дундаж түвшнийг 5-90 см давсан голууд:

Туул /Босгийн гүүр /,

Сэлэнгэ /Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар сум/,

Орхон /Өлзийт, Орхонтуул сум /,

Идэр /Тосонцэнгэл сум/,

Урдтамир /аймгийн төв орчимд/ ,

Завхан, Тээл, Хожуул, Шарга, Заг,

Байдраг /Баянбүрд сум/,

Зэгстэй, Хурх, Балж, Улз , Ховд /Өлгий , Мянгад сум/,

Буянт /Ховд аймгийн төв/ , Долооннуур / Мөнххайрхан сум/ ,

Хархираа /Тариалан/, Хариг /Сагил сум /

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.

About Author