МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСТАЙ СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

crIZDCxlBZ3NzcvDoRRMJe3hNGJsJwZCkgujsFRDxp4unS7GZATaMXA7zWtTv7ix

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо.

“Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын сайд Мамбеталиев Мирбек Кемелович нар гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд:

  • Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сэргээн засварлах;
  • Ардын гар урлал, хөгжим, театр, цирк, уран зохиол, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах;
  • Соёлын арга хэмжээг харилцан зохион байгуулах, оролцох, мэдээлэл солилцох;
  • Соёл, урлагийн ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, сургалт, туршлага солилцоог дэмжих;
  • Уран зохиол, ном хэвлэл, шинжлэх ухааны бүтээлийг орчуулах, номын үзэсгэлэн зохион байгуулах, хэвлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Залуучуудын бодлогын чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.

About Author