Дүүжин замын тээврийн төслийн тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дуусжээ

46f3bd68a12a50be505ef3e51b7d51cc

Төслийн хүрээнд нийт 19 тулгуур багана, 2 буудлын барилга болон гараашийн байгууламж төлөвлөгдсөн бөгөөд тулгуур багануудын суурь бүтээц нь шонгийн суурь, холбогч хавтангийн суурь, төмөр бетон баганан суурь гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж, дээр нь метал хийцлэл угсрагдах юм.

Өнөөдрийн байдлаар бүх тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дууссан бөгөөд 1-6, 18, 19 дүгээр багануудын төмөр бетон баганан суурийн ажил үргэлжилж байна. Мөн Өнөр хороолол буудлын суурийн ажил дууссан бол Яармаг болон Арцат буудлуудын төмөр бетон баганан суурийн ажил тогтсон хуваарийн дагуу өрнөж байна.

About Author