Наадмын амралтаар дархан цаазат Богдхан уулыг ухсан техникүүдийг зогсоожээ

zaisan

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд, тодруулбал долдугаар сарын 19-ний өдөр Зайсан толгойг бэлээс нь экскаватораар ухаж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан.

Тэгвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас,

“…Зөвшөөрөлгүйгээр шөнийн цагаар газар ухаж, төрийн албан хаагчдын тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэхгүй байгаа техникүүдийн үйл ажиллагааг зогсоож техникүүдийг албадан гаргахаар ажиллаж байна” гэж мэдээлжээ.

Мөн тухайн газар ашиглагчийн үйл ажиллагааг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Eguur.mn

About Author