Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 4-ний өдрөөс эхэлнэ

69379ac9e4f88fcad95e1828c2ea484e

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 4-ний өдрөөс 18-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авах аж.

2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ байгаа юм. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

-2 настай-30304

-3 настай-31843

-4 настай-35698

-5 настай-37837 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу. 

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;

Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.

About Author