Барселонагийн домгууд Монголд ирнэ гэв

15136872858183

Хөлбөмбөгийн алдарт “Барселона” клубийн домгууд Монгол Улсад ирнэ хэмээн хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа мэдэгдлээ.

Тэрээр Роналдиньо, Пуиол, Ривалдо нарын тамирчид ирэх нь баталгаажсан. Алдарт тамирчдыг дагаад аваргуудын лигийн цом болон бусад мерчандайз, медалиуд ирнэ хэмээгээд байна. Хэдийгээр албан ёсоор хэзээ ирэхийг зарлаагүй ч ирэх нь баттай, нөхөрсөг тоглолт болон хэвлэлийн хурал болно гэв.

Ингээд Монголд ирэхээр болсон алдарт тамирчдын талаар товч мэдээллийг та бүхэнд хүргэе.

Роналдиньо (Ronaldinho)

• Бүтэн нэр: Роналду де Ассис Морейра

• Төрсөн он: 1980 оны 3-р сарын 21, Бразил

• Барселонад тоглосон хугацаа: 2003–2008

• Байрлал: Довтлогч хагас хамгаалагч

• Шагналууд: 2005 оны Баллон д’Ор (Ballon d’Or)

• 2 удаа Ла Лигийн аварга (2004–05, 2005–06)

• 2005–06 оны Аваргуудын лигийн аварга

Карлес Пуёль (Carles Puyol)

• Төрсөн он: 1978 оны 4-р сарын 13, Испани

• Барселонад тоглосон хугацаа: 1999–2014 (зөвхөн Барсагийн төлөө тоглосон) • Байрлал: Төв хамгаалагч

• Ахлагч болсон: 2004 оноос зодог тайлах хүртлээ

• Шагналууд: 6 удаа Ла Лигийн аварга

• 3 удаа Аваргуудын лигийн аварга

• 2010 оны ДАШТ-ийн аварга (Испанийн шигшээтэй)

Ривалдо (Rivaldo)

• Бүтэн нэр: Ривалдо Витор Борба Феррейра

• Төрсөн он: 1972 оны 4-р сарын 19, Бразил

• Байрлал: Довтлогч хагас хамгаалагч

•Барселонад тоглосон хугацаа: 1997–2002

• Шагналууд: • 1999 оны Баллон д’Ор

• 2 удаа Ла Лигийн аварга

• 1999 оны Копа Америка (Бразилын шигшээтэй)

About Author