Монголчуудад зориулсан шилдэг 5 крипто түрийвч

Монголын криптовалютын эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Монголчууд BTC, ETH, USDT зэргийг бараа, үйлчилгээний төлбөр төлөхдөө өргөнөөр ашиглах болжээ. Олон улсын тэргүүлэгч крипто бирж, түрийвчүүд бүс нутгийн хэрэглэгчдийн тоо нэмэгдэж буйг анзаарч, монгол төгрөгөөр койн худалдан авах, дотоодын банкны карт болон төлбөрийн системээр гүйлгээ хийх зэрэг дотоодын хэрэгцээнд тохирсон боломжуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж байна.
Криптовалютыг өдөр тутамдаа аюулгүй, таатай ашиглахын тулд тусгай крипто түрийвч хэрэгтэй. Энэхүү нийтлэлээрээ та бүхэндээ Монголд ашиглахад тохиромжтой таван шилдэг крипто түрийвчийг танилцуулж байна.
1. NOW Wallet

Хувийн түлхүүрийг хэрэглэгч өөрөө бүрэн хянадаг, хараат бус (non-custodial) түрийвч бөгөөд интерфэйс нь энгийн, ойлгомжтой. Монголын томоохон банкуудын картаар MNT ашиглан крипто худалдан авах боломжтой нь гол давуу тал юм.
Хакерын халдлагаас хамгаалах орчин үеийн хамгаалалтын шийдлүүдийг агуулсан. Тухайлбал, гурав давхар шифрлэлт, PIN код, Face ID болон Touch ID зэрэг биометрийн шийдэлтэй. Хэрэв нууц үг мартсан тохиолдолд нууц үг сэргээх мнемоник өгүүлбэр тохируулж болно.
NOW Wallet нь Guarda, Exodus, Trust зэрэг өөр алдартай түрийвчүүдтэй уялдан ажиллах чадвартай тул хэрэглэхэд улам уян хатан.
2. Pursa Exchange

Pursa нь бүрэн нэрээ нууцлан, баталгаажуулалт шаардахгүйгээр крипто арилжаа хийх боломж олгодог платформ юм. Та монгол төгрөг /MNT/-аар криптовалют худалдан авахдаа Голомт, Хаан банк, LendMN, Mongol Chat зэрэг Монголын төлбөрийн системүүдээр дамжуулан шууд шилжүүлж болно.
Дэлхийн 230 гаруй улсыг хамарч, бүх гүйлгээ real-time буюу нэг ч минутын хоцрогдолгүй шууд хийгддэг. Үүнээс гадна Skrill, Revolut, PayPal зэрэг олон улсын үйлчилгээнүүдийг мөн дэмждэг.
3. Binance P2P ба ижил платформууд

Binance-ийн веб болон аппликейшнд нэгдэж, монгол хэрэглэгчдээс монгол төгрөг /MNT/-аар USDT, BTC худалдан авах боломжтой. P2P (peer-to-peer) буюу хэрэглэгч хоорондын арилжаа нь маш бага шимтгэлтэй. Mongol Chat, LendMN болон дотоодын банкны картууд зэрэг түгээмэл төлбөрийн аргууд бүгд дэмжигддэг.
Binance бол дэлхийн хэмжээний крипто бирж бөгөөд хөгжингүй арилжааны хэрэгсэл, зах зээлийн дата, аналитик, стэйкинг, пассив орлого олох боломжуудыг санал болгодог.
Binance түрийвч нээх заавартай энд дарж танилцаарай. Уг заавар нь платформын гол онцлог, хэрэглээтэй хурдан танилцахад тусална.
4. UPay

UPay бол MasterCard-той, Apple Wallet болон Google Pay-д нэмэх боломжтой крипто түрийвч. Интерфэйсийг нь монгол хэлээр ашиглах боломжтой бөгөөд Монголын хэрэглэгчдэд зориулсан тусгай урамшууллуудтай.
Дэлгүүрүүдэд криптогоор төлбөр хийх үед таны хөрөнгө шууд MNT рүү шилжин, хамгийн ашигтай ханшаар тооцогддог. Шимтгэл бага бөгөөд нэг гүйлгээнд ердөө 1%, олон улсын шилжүүлэгт 0%.
Мөн криптовалютын тодорхой хэмжээг картандаа түгжиж, хүү авах стэйкинг үйлчилгээг дэмждэг.
5. Техник хангамж бүхий түрийвчүүд — Ledger ба Trezor

Хэрвээ та их хэмжээний хөрөнгөтэй бол хамгаалалт өндөртэй, бие даасан төхөөрөмж дээр суурилсан hardware wallet ашиглахыг зөвлөж байна. Хувийн түлхүүр нь интернетээс тусгаарлагдсан төхөөрөмж дээр хадгалагддаг тул халдлагад өртөх магадлал маш бага.
Ганц сул тал нь тухайн төхөөрөмжийг худалдаж авах шаардлагатай. Жишээ нь, Ledger Nano S Plus загвар нь ойролцоогоор 79 ам.долларын үнэтэй.
АЛЬ ТҮРИЙВЧИЙГ СОНГОХ ВЭ?
Эдгээр бүх сонголт нь найдвартай, халдлагаас сайн хамгаалагдсан. Сонголтоо хийхдээ хэрэглэх зорилгоосоо шалтгаалан шийдэх нь зүйтэй. Хэрэв та өдөр тутмын жижиг гүйлгээ, бараа үйлчилгээний төлбөр хийхэд ашиглах гэж байгаа бол хөрөнгө хурдан хөрвүүлдэг, хэрэглэгчдэд ээлтэй онлайн түрийвч сонгох хэрэгтэй. Харин их хэмжээний хөрөнгийг хадгалах гэж байгаа бол hardware wallet хамгийн найдвартай шийдэл юм.