ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дууслаа

522709280_122215540472257880_2696625536745782293_n

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус сургуулийн барилга нь А, Б блок бүхий зоорьтой 3 давхар барилга юм. Тус ажлыг “Билгүүн монгол констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author