Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

5c9ec83715a6ff185abec8cd5d4fe9db_x3

Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар 24 түймэртэй байгаагаас 5 түймрийг цурамд оруулж, 19 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 280 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 311 хүн, 24 автомашин нийт 591 хүн, 36 автомашинтайгаар ажиллаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн 5 түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-8, Мандал суманд-5, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 19 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлын зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

About Author