Улсын гарди Б.Гончигдамбын шинжилгээний хариу эргэлзээтэй гарчээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан 32 бөхөөс 07 дугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Монголын допингийн эсрэг байгууллагаас зарлаж байна. Хоёр тамирчны шинжилгээнээс допинг илэрсэн, нэг тамирчны шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан хэмээн мэдээллэл хйилээ. Допинг илэрсэн нэг бөх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргал бол нөгөө тамирчинтай холбогдож чадаагүй байгаа аж. Тиймээс нэрийг нь зарлах боломжгүй гэж тайлбарлав. Хариу нь эргэлзээтэй гарсан бөх бол Улсын гарьд Б.Гончигдамба аж. Түүний шинжилгээний хариуг нягтлахад 3-4 долоо хоног шаардлагатай.
Эх сурвалж: Zarig.mn