ЦЕГ: Дарханд хүүхдийг хүчээр авч явах гэсэн этгээдийг олж тогтоолоо

“Дарханд 4-5 настай охиныг хулгайлахыг завдсан 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна”
Дарханд хүүхэд хулгайлахыг завджээ гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнөөдөр 12:30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалт явуулж байгаа бөгөөд хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна” гэлээ.