Өндөр гэгээн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд Япон улсын мэргэжлийн бөхийн тамирчин Ханада Хидэтора барилдана

c97bf3e1-dfb8-46dc-a1c9-fd8800547ed6-500x300-b2fd941f-bdfe-404f-8055-216d139e3f44-520470446_1042413501214372_8724507446222198614_n

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор одоогийн байдлаар 1 аварга, 4 арслан, 6 заан, 14 харцага тэргүүүлсэн 40 гаруй улсын цолтонтой, нийт 430 орчим бөх бүртгүүлээд байна.

Мөн тус барилдаанд Япон улсын мэргэжлийн бөхийн тамирчин Ханада Хидэтора барилдахаар бүртгүүлжээ.

Барилдаан долоодугаар сарын 26, 27-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болох бөгөөд цахим бүртгэл маргааш буюу долоодугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

About Author