Маргааш Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна
Маргааш буюу долдугаар сарын 26-ны өдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас:
Долдугаар сарын 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
Долдугаар сарын 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
Долдугаар сарын 29-нд нутгийн зүүн хэсгээр,
Долдугаар сарын 30-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.