СЗХ-ноос ХасБанк ХК-д ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг нэгтгэх зөвшөөрөл олголоо

7hro24_2025_7.25_XacBank_TFG_negtgeh_PR_cover_x974

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7-р сарын 24-ний ээлжит хуралдаанаар ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн нэгдэл (ТСН) ХХК-ийг ХасБанканд нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олголоо.

Энэ шийдвэрийн дагуу ТСН-ийн хувьцаа эзэмшигчид нь ХасБанк ХК-ийн шууд хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшлийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д бүртгэн баталгаажуулах юм.

Ийнхүү ХасБанк системийн банкнуудаас Банкны тухай хуулийн дагуу нэг хувьцаа эзэмшигчийн 20%-ийн шаардлагыг албан ёсоор хангаж буй эхний банк болж байна.

About Author