М.Нарантуяа-Нара: Биднийг зодоон цохионы хэрүүл хийж байх хойгуур Засгийн газар болон Их Хурлын Наймаа явагдчихсан байна

329529-10042025-1744249884-1276519036-Nara


УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү бичжээ. 

Тэрбээр, “Цаагуур чинь биднийг бөгс бөөр зодоон цохион гэж байх зуур энэ засаг төр чинь УИХ-ын гишүүдээ лоббидож тойргийн 78 гишүүн бүрт тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 ТЭРБУМ угжих ажлын саналыг маргаашийн дотор өгүүлэх юм явчихсан байна Засгийн газар болон Их Хурлын Наймаа явагдчихсан байна шүү дээ” гэжээ. 

Үүний дараагаар 

“АН, МАН-н тойргийн гишүүд намайг сенсациллаа гээд гишүүдийн чатанд дайрч байна. 

УИХ-ыг муухай харагдууллаа гэнээ. Харин ч эрүүл харагдуулж байгаа шүү. 

Төсөвт иргэд улс нийгмийн асуудлыг тусгах нь бүх л гишүүдийн үүрэг юм бол яагаад сэмхэн тойргийн хэдэн гишүүдийг тус бүр 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан үүнээс 2026 онд 5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр төсөл арга хэмжээний саналаа төсвийн тухай хуулийн дагуу 2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор холбогдох яамд руу албан бичгээр илгээх талаар гишүүдэд мэдэгдсэн байдаг билээ?

Парламент өөрсдийнх нь баталсан хуулийг мөн төсвийг хэрхэн хэрэгжүүлж үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих ёстой атал ханцуйндаа наймаалцах шахам өөрсдийнхөө төслийг оруулчихаад үхсэн баасаа хянаж шүүж суух гэсэн юм бэ ” гэв.

About Author