Ч.Лодойсамбуу: Бөхийн барилдаанаас допингийн шинжилгээ авахыг болиулах хэрэгтэй

Ч.Лодойсамбуу Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр, “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаас допингийн шинжилгээ авахыг, хурдан морины уралдаанаас эрлийз гэж шигшихийг болиулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Үнэт зүйл нь Монгол үндэсний баяр цэнгэл наадам болохоос спорт биш. 

Эрлийз гэдэг хэллэг нь ч өөрөө өрөөсгөл. Адууны төрөл дотроос эрлийз төрөхгүй. Адуу, илжиг хоёрын дундаас буюу өөр төрлүүдийн дундаас л эрлийз төрнө. Наадъя гэж сайхан наадчихаад араас нь хэрүүл болгосоор нэгдмэл үнэт зүйлээ өөрсдийн гараар устгана” гэжээ.

About Author