“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

dd9b5544-20f9-4e4b-b3d3-4cfc60bf21f5-810x500

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хагас жилийн гүйцэтгэл, эдийн засгийн үр ашиг, нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Ган боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, газар зохион байгуулалт болон бусад холбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг үйлдвэрийн удирдлагад өгч, ЗГ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллана. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК янз бүрийн бэрхшээл туулж ирснийг бид бүхэн мэдэж байгаа. Гэвч тус үйлдвэрийн ажил Б.Чагнаадорж захирлыг ирснээс хойш сайн ажиллаж эрчимжиж байгаад таатай байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн, Канад маягийн загвар менежментийг хэрэгжүүлж, нэгдсэн бодлогоор явдаг зарчим руу шилжиж ажиллана. Анхнаасаа зарчмаа тохироод ажлаад явчихад болох байх” гэсэн юм.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Энэ оны эхний хагас жилд энэхүү гарч буй үр дүн нь өмнөх оны хоёрдугаар хагас жилээс эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэснээс шууд хамааралтай” гэв.

6763752dbbd95e9e043112a35335ba94

2b74c018afd9e26f459d02a33467143b

fdea1db0581fc182e728844e575178f3

57adedfaa7473ec5b3599d10b0bd2cd2

19e38483e5480619bba5129320392b66

Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд татварын дараах үзүүлэлтээр 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 51.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж бизнес төлөвлөгөөний зорилтот түвшингийн голлох үзүүлэлтүүдийг бүрэн хангажээ.

 Ингэснээр “Чингис хаан” Үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр 2024 оны 12 дугаар сард 13.6 тэрбум төгрөг, 2025 оны 02 дугаар сард 25.9 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлж, баялгийн сан дахь иргэдийн хуримтлалын хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулжээ. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компанийн хувьд толгой компанитай байгуулсан менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу уг үйлчилгээний төлбөрт 5.8 тэрбум төгрөгийг толгой компанид төвлөрүүлсэн байна. Төмөртэй ордын нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг барьж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Үүний хүрээнд хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж, 2028 он гэхэд үйлдвэрийн эхний шатыг ашиглалтад оруулахаар төлөвлөн байна.

About Author