Насанд хүрэгчид стрессээ тайлахын тулд соск хөхөх мода дэлгэрчээ
БНХАУ-д насанд хүрсэн хүмүүс стрессээ тайлах, сэтгэл санаагаа тайвшруулахын тулд хүүхдийн соска хөхөх мода дэлгэрчээ.
Зөвхөн стресс, ядаргаа тайлах бус тамхинаас гарах болон өөр бусад муу зуршлаас зайлсхийх зорилгоор хэрэглэх нь ч байгаа аж.
Соска хөхөх нь оюуны өндөр ачаалалтай ажил эрхэлдэг хүмүүст тус болж байна гэдгийг хэрэглэгчид нь өрсдөө баталж байгаа ч эмч мэргэжилтнүүд харин тийм ч их таашаахгүй байгаа гэнэ. Чэньдү мужийн шүдний эмч Тан Цаомин насанд хүрэгчид сока хэрэглэх нь амтлах мэдрэмж өөрчлөгдөх, эрүү өвдөх зэрэг сөрөг нөлөөтэй гэж анхааруулсан байна.
Сэтгэлзүйчид ч дуугүй байсангүй, Жан Мо гэгч “Нялх хүүхдийн хэрэгсэл ашиглах нь жинхэнэ бэрхшээлээс зайлсхийж буй хэлбэр” гээд, түүний оронд ухамсартай үйлдлүүд хийхийг зөвлөжээ.
Эх сурвалж: Zuv.mn