ДЦС-3-ын зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэлх авто замыг өнөө орой хаана
Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд ДЦС-3 зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэл авто замыг өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагт хаахаар болжээ.
Энэ хугацаанд авто замын асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд,
жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 7-ны 06:00 цагт нээнэ гэж НЗХГ-аас мэдэгдлээ.