Б.Энхжаргал практик буудлагын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

e62678f003f5505c2b5eea70445ae241

Филиппин улсын Илойло хотноо долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон. Тус тэмцээний халз буудлагын төрөлд нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Барбаатарын Энхжаргал эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.

Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд классик ангиллын эмэгтэй дэд ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон бөгөөд практик буудлагын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм. Уг тэмцээнд 26 улсын 400 гаруй тамирчин, харин Монгол Улсыг төлөөлөн 26 тамирчин 4 ангилалд 5 багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээнийг арвин амжилттай өндөрлүүллээ.

About Author