“СҮМБЭР ЦАМХАГ ХХК” МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ГЭР БҮЛД НЭГДЛЭЭ
Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн шинэ гишүүнээр “Сүмбэр цамхаг” ХХК-ны захирал Э.Дэлгэрмаа нэгдэж бүх талаар хамтран дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Түүний хувьд Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн лигийн “Сүмбэр цамхаг Монголианс” баг, “Aldar TG” сагсан бөмбөгийн клубын ерөнхий ивээн тэтгэгч, “Setsen Kings pro basketball” багийн ивээн тэтгэгчээр хамтран ажилладаг билээ.
Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч Э.Дэлгэрмаа танд Монголын таеквондогийн их гэр бүлийн нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.