Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ММСУХ-ны 30 жил “Их хурд-10” наадам, Баянзүрх дүүрэг үүсгэн
байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тус тус боллоо. Дээрх барилдаануудад нэгэн бөх олны анхаарлын
төвд орсон нь Аймгийн начин А.Машбат билээ. Тэрбээр Улсын начин Д. Амарсайханыг хаяж, Улсын
заан С. Сүхбатыг бараг л хаясан юм. Түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
БАРИМТ 1
Түүнийг Аварзэдийн Машбат гэдэг.
БАРИМТ 2
Завхан аймгийн Яруу сумын уугуул.
БАРИМТ 3
“Алдар” спорт хороо, ЗХ-015 анги, Мон Алтиус сургуулийн бөх.
БАРИМТ 4
Чөлөөт бөхөөр хичээллэдэг.
БАРИМТ 5
2004 оны дөрөвдүгээр сарын 23-нд мэндэлсэн.
БАРИМТ 6
2022 онд Сумын заан цол хүртсэн.
БАРИМТ 72023 онд Дархан-Уул аймагт болсон Залуучуудын УАШТ-д тэрбээр Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг хүртжээ.
БАРИМТ 8
2024 оны Налайх дүүргийн баяр наадамд тав давж Аймгийн начин цол хүртсэн. Тэгэхдээ тэр нэгийн даваанд Говь-Алтай аймгийн арслан Ж.Алтаншагайг, хоёрын даваанд Улсын заан Б.Соронзонболдыг, гурвын даваанд Улсын харцага Ш.Уламбаярыг, дөрвийн даваанд Улсын гарьд Ш.Жаргалсайханыг, тавын даваанд Улсын харцага Т.Бэгзсүрэнг давсан. Улмаар тус наадмын түрүү бөх Цэргийн харцага Х.Наранбаярт унажээ.
БАРИМТ 9Түүний биеийн өндөр 185 см.
БАРИМТ 10Түүний шүтэж, хүндэлдэг бөх нь Улсын аварга Д.Сумъяабазар, О.Хангай нар ажээ.
Эх сурвалж: 24tsag.mn