Сүхбаатар дүүрэг 60 жил марк бүтээлээ

532006664_1192241732942410_2780362892657029776_n

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан ХК-тай хамтран дурсгалын маркийг бүтээлээ. Өнөөдөр энэхүү шинэ маркийн эх зургийг олон нийтэд танилцуулах, анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамгалах арга хэмээг зохион байгуулав.

Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Засаг дарга М.Алтангэрэл, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, “Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн болон ИТХ-ын төлөөлөгч, 1-20 дугаар хорооны Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Сүхбаатар дүүрэг 60 жил” сэдэвт маркны эх зураг нь 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилд зориулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохиогийн “Төрийн тамга хүлээн авах ёслол” бүтээлээр гаргаж байсан 20 мөнгөний маркийн үнийг засварлан дахин сэргээж, ийнхүү худалдаанд гарч байна. Мөн Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд орж буй 1191 дэх шуудангийн марк буюу үнэт цаас юм.

About Author