Аваргууд Ази тивд өрсөлдөнө

515503029_1159744162852778_8874439447460245579_n

2024-2025 оны улирлын Оюутны лигийн аварга Этүгэн Ирвэсүүд баг өнөөдөр Азийн их сургуулиудын лигт өмсөх шинэ өмсгөлөө ёслол төгөлдөр гардан авлаа.

Ирвэсүүд маргааш буюу наймдугаар сарын 12-нд Монголынхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө БНХАУ-ыг зорих бөгөөд тэд 2025 оны наймдугаар сарын 18-наас 24-ний хооронд зохион байгуулагдах Азийн их сургуулиудын сагсан бөмбөгийн лиг (AUBL)-д өрсөлдөнө.

Тэд наймдугаар сарын 18-ны 11:30 цагт Япон улсын Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийх бөгөөд энэ мөчөөс эхлэн Ази тивийн тавцанд Монголын залуу тамирчдын ур чадвар, эрч хүчийг харуулах том сорилт, том боломж нээгдэх юм.

About Author