“The Mongolz” баг “BLAST Bounty” тэмцээний финалын шатанд шалгарлаа
Цахим спортын “The Mongolz” баг өчигдөр Бразилийн “paiN gaming” багийг 2:0-ээр хожиж, 500,000 ам.долларын шагналын сантай “BLAST Bounty” тэмцээний финалын шатанд шалгарлаа. Тэмцээний урьдчилсан шатанд 32 баг өрсөлдсөн бөгөөд финалын шатанд найман баг оролцох ёстой. Манай залуус 1/16 шатанд Финландын “ENCE”-ийг 2:1-ээр, 1/8 шатанд Бразилийн багийг буулган эхний зорилгоо биелүүлэв.
Финалын шатны тэмцээн ирэх пүрэв гарагт Мальт улсад эхлэх бөгөөд өрсөлдөх найман багийн нэр тодорсон ч сугалаа хараахан гараагүй байна. Ямартай ч дэлхийн чансааны эхний дөрвөн баг дөрвүүлээ шигшээ шатанд шалгарсан нь өрсөлдөөн ширүүн болно гэдгийг харуулж байна.