Залилагч этгээдийг эрэн сурвалжилж байна

f5f9b639d0fb55cdfa70f6e2699b20b2

Бусдыг “Байр зарна” гэж мэхэлдэг Д.О гэгчийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.

Гэмт этгээд нь орон сууц хямд зарна гэж бусдад итгүүлэн урьдчилгаа мөнгө авах замаар залилан мэхлэх гэмт хэргээ үйлддэг байсан бөгөөд орон гэртэй болох гэсэн хүмүүсийг итгэлийг ашиглаж, олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан аж.

Д.О-г Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна олон улсад эрэн сурвалжилж байгаа юм байна.

About Author