Цагдаагийн байгууллагаас А.Энхмаа гэх 17 настай эмэгтэй хүүхдийг эрэн хайж байна

fvfd

Цагдаагийн байгууллагаас 17 настай эмэгтэй хүүхдийг эрэн хайж эхэлжээ. Тодруулбал, Дундговь аймгийн цагдаагийн газраас А.Энхмаа гэх 17 настай эмэгтэй хүүхдийг эрэн хайж эхэлсэн байна.

А.Энхмаа нь 150 см өндөртэй, цагаан өнгийн углааш, цагаан өнгийн фудболк, саарал өнгийн өмдтэй явсан байна. Тухайн хүүхдийн талаарх ач холбогдолтой мэдээллийг үнэлж авна гэдгийг цагдаагийн байгууллагаас тодотгожээ. Тус хүүхдийн талаарх мэдээллийг 88332332 дугаарын утсанд мэдээлэх боломжтой.  

About Author