Монгол Улс ОХУ-ын өндөгний хамгийн том худалдан авагч болжээ

download (41)

ОХУ энэ оны эхний улиралд Монгол Улсад зургаан сая ам.доллараар 4600 сая тонн өндөг нийлүүлжээ. Ингэснээр манай улс ОХУ-ын өндөгний үндсэн худалдан авагч болсон талаар тус улсын “Агроэкспорт” төв мэдээлсэн байна.

Манай араас Арабын нэгдсэн Эмират /1.7 сая ам.доллар/, Казахстан /1 сая ам.доллар орчим/, Абхаз /700,000 ам.доллар/, Киргизстан /300,000 ам.доллар/ эхний тавд орсон байна.

ОХУ өнгөрсөн 2025 онд 41 тэрбум ширхэг өндөг үйлдвэрлэж, 27 сая ам.долларын өндөг экспортолжээ.

Монгол Улс Евразийн худалдааны байгууллагад элссэнээр ОХУ-ын өндөгний фермүүд Монголын зах зээлийн төлөө БНХАУ-тай өрсөлдөнө гэж эх сурвалж бичсэн байна.

About Author