Нийт нутгийн 39 хувь нь “Гантай” болон “Гандуу” байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс “Aqua” хиймэл дагуулаар Монгол орны гангийн төлөв байдлыг орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлсэн байна.
Үнэлгээгээр наймдугаар сарынн 10-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговийн зарим, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар гандуу болон гантай байна.
2025.08.01

2025.08.10
