Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох боломж бүрдэж байна

0

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа билээ. Сангийн сайд Б.Жавхлан Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар  байр суурь илэрхийлсэн байна. 

https://youtu.be/14CPPtAssEc

Тэрбээр  “Хөдөлмөр, нийгэм хамгааллын чиглэлээр төлөвлөсөн зүйлүүд олон байгаа. Тиймээс тэтгэвэр, цалин гээд ноднин төсөв өргөн барихад хүүхдийн мөнгөний асуудал маш хүнд байсан. 91 хувь битгий хэл 60,70 хувь хүртэл буулгах шаардлага Олон улсын валютын сан болон гадаадын бусад хөгжлийн байгууллагуудын хувьд өндөр дарамттай ажиллаж байсан. Харин бид тэр хүнд байдал руу оролгүй эдийн засгаа тогтворжуулж боломж гарч ирж байгаа учраас хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх боломж гарч ирж байна. Үүнийг бид сүүлийн хагас жилд эдийн засаг, инфляцтай уялдуулж шийдье гэж Засгийн газар ажиллаж байна” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *