Хилээр нэвтрэх барилгын материалуудын химийн нэгдэл, чанарыг шалгах түргэвчилсэн лабораторийн ажлын явцтай танилцлаа

barilga-1-810x500

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан нар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтод ажиллаж, Барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус хилийн боомтоор жилд 4500 аж ахуйн нэгж, 500 орчим иргэн барилгын материал импортолдог бөгөөд түргэвчилсэн лаборатори нь 128 нэр төрлийн үзүүлэлтээр барилгын материалд агуулагдах химийн нэгдлүүд, чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлон хянах юм.

Тус барилгын материалын түргэвчилсэн лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулж дууссан бөгөөд 2026 оны эхний улиралд ашиглалтад орж, шинжилгээнүүдээ хийж эхлэхээр бэлтгэл ажлыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас ханган ажиллаж байна.

Эх сурвалж: Ubn.mn

About Author