С.Батбаатар: Төрийн яамыг “Цомхотгол“ гэж түмэн олныг халаад, АН-ын гологдогсдоор бүрдүүлж байгаад харамсаж байна

533146052_2013532769389709_8370454806941469238_n

ИЗНН-ын дэд дарга С.Батбаатар намын дарга Батын Батбаатартаа хандаж, үг дайжээ. Тэрбээр “Төрийн толгойг чи наалдсан хүүхнээрээ мэдүүлж байгаад харамсаж байна. Төрсөн биеийн чинь толгойг мэдэх тухайд надад пад алга. Төр түмэн, эхнэр, хүүхдээ хүндэл.

Төрийн яамыг цомхотгол хэмээж түмэн олныг халаад, АН-ын гологдогсдоор бүрдүүлж байгаад харамсаж байна. Төрд залгамж бодлого байдгийг сайн бод. Энэ зэрэгт хүргэсэн ИЗНН-ын гишүүдээс санаа зовох хэрэгтэй.

АН-аас гараад, дэвших газаргүй явахад чинь журмын нөхдөөсөө зөрөн байж, тойрог өгүүлж Дэд дарга болгож байсан нь чамайг УИХ-ын гишүүн байсан туршлагатай гэж итгэснийх билээ.

Намын гишүүдийнхээ итгэлийг хугалж ИЗНН-ын ГЕНСЕК байсан би өөрөө ухарч, андыгаа өөрөөсөө илүү хэмээн итгэж ИЗНН-ын дарга болгохдоо Төрд байгаа бохир бүхэнтэй тэмцэж АРД ТҮМНЭЭ БОДДОГ ТӨРИЙГ бий болгоно гэж тохирсноос биш, дүрмийн дагуу явдаг шударга цэвэр намыг АХ ДҮҮ, АВГАЙ ХҮҮХДЭЭРЭЭ удирдах зөвлөлийг бүрдүүлж, Эрх мэдэлтэнд өвдөг сөгдөн гүйнэ чинээ санаагүй болохоор харамсаад эхэллээ.

Түмэн олноо боддоггүй, төрсөн биеэ боддог дарга ихэдсэн болохоос багадаагүй шүү, андаа. Чи нэгийг бодож хоёрыг тунгааж авах эсэх нь чиний асуудал. Энэ бол эхлэл” гэжээ.

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsandui.batbaatar%2Fposts%2Fpfbid0WRUdX8PD8CnKDbv7ye8SieQJeAEchkgSvnxQPJkX5jFkCgcNk9DnFU6xEfhadPC5l&show_text=true&width=500

About Author