Иргэдийн олонх эрүүл мэнд, боловсролын төсвийг нэмэгдүүлэхийг дэмжлээ
- Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд наймдугаар сарын 1-нээс 14 хоногийн хугацаанд иргэдийн саналыг авлаа.
- Санал өгөгчдийн 49.87 хувийг 18-34 насныхан эзэлжээ.
- Иргэдийн дийлэнх нь төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд наймдугаар сарын 1- нээс 14 хоногийн хугацаанд иргэдийн саналыг авлаа. Оролцогчдын 99.08 хувь нь E-Mongolia цахим системийг ашигласан байна. Санал өгөгчдийн 49.87 хувийг 18-34 насныхан эзэлжээ.
Иргэдийн дийлэнх нь төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзсэн бөгөөд төрийн захиргааны зардлыг багасгаж, нийгмийн халамжид хэмнэлт хийх шаардлагатай гэсэн байр суурь
давамгайлсан байна.
Төсвийн тухай хуульд зааснаар Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг ил тод, иргэдийн оролцоотой хийх ёстой. Энэ хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Эх сурвалж:CNBC