Сэлэнгэ, Увс аймагт гарсан ой хээрийн түймрүүдийг унтраахаар ажиллаж байна

77ea9e085c83d92172570466bdf5b3b4

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Баавгайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 218 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/  Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны 11:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Увс аймаг, Зүүнхангай сум Жаргалант багийн “Бага товгорын өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, Зүүнхангай сумаас баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумаас зүүн зүгт 80 км/с Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын мэргэжлийн ангийнхан  08.18-ны өдрийн 01:40 цагт холбоонд ороход түймрийг цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

About Author