Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ

25b4b5_52976952_562085260957826_5902044737044480000_n_20190222060233_x974

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулах төсөл 86.5 хувьтай хэрэгжиж байна. Төслийн үр дүнд Шинэ төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцыг барьж байгаа бөгөөд жилд ДЦС 3, 4-т ашиглаж буй 18 сая метр.куб гүний усыг хэмнэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн гүйцэтгэл 82 хувьтай хэрэгжиж байна. Уг төсөл дараах ач холбогдолтой.

  • Гэр хорооллын усан хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулна.
  • Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
  • Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэж, бохирдлыг хянана.
  • Усны үнэ цэн, үйлчилгээний өртгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшмэл хандлагыг өөрчилнө.
  • Усны салбарт зардал нөхөхөд чиглэсэн техникийн туслалцааг бий болгоно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author