Б.Бямбасайхан: Яармагийн Арцат, Нүхтийн амнаас авто зам руу их хэмжээний ус орж ирж байна

cm4z0l__MPA0444_1__x974

Нийслэл хотын нийтийн эзэмшлийн зам талбайд борооны ус тогтоод 20-30 минутын дараа ус зайлуулах шугам бүрэн ачааллаараа ажилладаг гэж мэдээллээ.

Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан “ЦУОШГ-аас өгсөн сэрэмжлүүлэх мэдээллээр өнөөдөр Улаанбаатар хотод 25-35 мм-ийн хур тунадас орж, аюулт хэмжээнд хүрнэ гэж мэдэгдсэн.

Уржнан жил Дарь-Эхэд болсон үерийн улмаас дөрвөн хүн эрдэнэт амиа алдсан талбар дээр 26 мм-ийн хур тунадас орсон байдаг. Энэ удаад бороо тархмал байдалтай орж байна.

Нийслэл хотын зам талбайд борооны ус хэр тогтож байгааг иргэд өөрсдөө харж байгаа байх. Улаанбаатар хотод 4,000 гаруй шүүрт, 4,000 орчим үзлэгийн худаг бий. Эдгээр 8,000 орчим худгийн цэвэрлэгээг манай байгууллага хариуцдаг.

Шүүрт худаг нь тухай нэгж талбарын усыг зайлуулах зохицуулалттай хийгдсэн байдаг. Гэтэл сүүлийн 30 жилд төлөвлөлтгүй барилга баригдсанаас өнөөдөр орсон борооны үеэр Яармагийн Арцат, Нүхтийн амнаас авто зам руу их хэмжээний ус орж ирж байна. Тухайн байршлын хотхон, хорооллуудын зам, талбайг төвлөрсөн борооны ус зайлуулах шугамд холбоогүйгээс уулын ус авто зам дээр төвлөрч, борооны ус зайлуулах шугамын шүүр ачааллаа дийлэхгүй байна.

Зам, талбайд борооны ус тогтсоноос 20-30 минутын дараа ус зайлуулах шугам бүрэн ачааллаараа усыг зайлуулдаг.

Манай улсын авто замын ус зайлуулах шугам нэгэн зэрэг борооны усыг зайлуулах ямар ч боломжгүй. Үүний нэг нь Вокзал орчим. Тус байршилд 1,000-ын хоолойгоор Дунд гол руу төвлөрсөн борооны ус зайлуулах шугамыг угсарч, ажлын явц 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг ажлыг есдүгээр сарын 20-нд дуусгана.

Хотхон, хорооллуудын ус зайлуулах шугамыг төвлөрсөн шугамд холбохоор мэдэгдэх хуудас өгөөд байна” хэмээн ярилаа.

Түүний мэдээлснээр Улаанбаатар хотод сүүлийн хоёр жилд нийт 25 байршилд 21 километр ус зайлуулах шугам угсарчээ.

About Author