Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо…
Нэгэн цагт реппер Big Gee, Rokit Bay нартай “Микрофоны ард”-ыг дуулж явсан В.Тулгат өөрийн
сошиал хаяг дээрээ Rokit Bay-д хандан “Энэ хүн намайг 13 жил ignor хийсэн бол хэдүүлээ хэр удаан
ignore-дох уу?” хэмээсэн. Мөн түүний бүтээсэн “Маргаашгүй” киноны тухай зарим зүйлийг ярьсан.
Үүний хариуд Rokit Bay үгээ хэлжээ.

Rokit Bay “Хэрүүл уруул сошиалаар хийх хогийн юм аа. Гэхдээ гүтгүүлээд дуугүй байж чаддаггүй төрлийн хүн болохоор одоо яалтай. Тулгат над руу чиглэсэн юмнууд хэд хоног хийлээ. Би өөрөөс нь энэ юу вэ гээд гайхаад мессежээр асуулаа, хариу өгсөнгүй.
Харамсалтай. Маш олон жил буруу бодол тээж явсан байна даа, Тулгат аа. Маркетинг болгож хүн гүтгэхээсээ өмнө фактаа сайн шалгахгүй дээ.
“Маргаашгүйг” чинь манай үеэл бид хоёр, хоёулаа зүтгэж, өөрсдийнхөө цаг мөнгөөр оюутан байхдаа хийсэн кино. Сургалтын төлбөр, өдөр тутмын хоолоо ч төлөхөд хэцүү байсан үе.
Би аянуудыг нь дуунуудтай нь бүгдийг нь зохиож, screenplay-ийг нь бичээд тоглосон. Үеэл бид хоёр нэг нь камераа бариад, нөгөөх нь жүжиглээд л…
Монголд гаргана гээд манай үеэл авч очоод жижиг кино театрт гаргасан. Гаргаад гурав хонож байхад, гахайн ханиад гараад киног нь буулгачихсан гэсэн (check the date). Би кино гаргах болон санхүү талыг нь огт хариуцаагүй, нарийн ширийн юмыг нь ч сайн мэдэхгүй, Америкт ажлаа хийгээд сургуульдаа сурч яваад ийм л юм сонссон. Товчоор бол энэ киноноос нэг ч төгрөг аваагүй, энэ бол факт шүү. Мэдэх холбогдох хүмүүсээс нь лавлаж асуугаарай. Чиний туулсан түүхийг харин хүмүүс мэдэж урам зориг авсан байх аа. Дараагийн удаа эргэлзээтэй юм байвал тэр хүнтэй нь, тухайн үед нь сайхан яриад асуучхаж байгаарай, дотроо paranoia-даж явахаар. Ер нь урдхаа хийгээд чимээгүй явж болохгүй юм шиг байна. Хүмүүст худлаа бодол суулгаад байх бололтой. Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо” гэжээ.
