Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа

68a7b6e076868b67547b325a

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 21-ний оройн 18:00 цагаас эхлэн холбогдох алба хаагчид үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллалаа. Тодруулбал, нийт 30 байршилд УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК зэрэг инженер хангамжийн байгууллагууд, дүүргүүдийн ЗДТГ, нийслэл, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа. Тохижилт үйлчилгээний компаниуд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 500 гаруй ажилтан машин, техникийг бүрэн дайчлан ажиллав. Нийслэлийн гудамж, талбайд үерийн дараах ариутгал хийх ажлыг мөн зохион байгууллаа. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author