ТҮК-ийн 1150 ажилтан нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж байна

68a7eae576868b67547b3278

2025.08.22-ны 11:00 цагийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд мэргэжлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага болон дүүргийн мэргэжлийн байгууллагууд нийт 60 ажилтан, 18 техниктэйгээр 3.2 сая ам метр талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Тохижилт үйлчилгээний 40 компанийн нийт 1150 ажилтан 102 тусгай зориулалтын машин, техниктэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбай болон үерийн улмаас зам руу орсон лаг хагшаас, хогийг цэвэрлэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author