Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тайлагнах бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

blobid1755852132468-68a82d653b031

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо тус бүрээр хэлэлцэнэ.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат болон Үнэлгээ,мониторингийн газраас тайланг нэгтгэн танилцуулах чиг үүрэг бүхий Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлага, албан хаагчидтай өнөөдөр /2025.08.22/ уулзалт хийлээ.

Уулзалтаар Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг иж бүрэн, шаардлага хангаж ирүүлэхэд анхаарах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтэд тавих хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

About Author